Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сарын энэ үед эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай байна. Шаардлагатай бол эрүүл мэнддээ мөнгө харамгүй зарцуул. Энэ үед эмчилгээ эхлүүлж болно. Хорт зуршлуудаасаа салахад хэрэгтэй бол эмчийн туслалцаа аваарай. Гэхдээ таны сэтгэл зүйн чадвар өөрчлөлтийг хийхэд их хэрэгтэй гэдгийг ухаар.
Үхэр: Урт хугацааны төлөвлөгөөнүүд тань амжилттай хэрэгжинэ. Хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс үл хөдлөх худалдан авах талаар хөөцөлдөхөд сайн өдөр. Харин хэтэрхий идэвхтэй ажил хэрэг таныг ядраана. Та хайр сэтгэлийн харилцаанд яарсан, бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй.
Ихэр: Байр суурин дээрээ хатуу зогс. Улиг болсон хэв маягаас тууштай татгалзаж, өөрийнхөө зөвийг итгүүл. Таныг буруутгаж, зарим үед бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Нөхцөл байдлыг зөв ухамсарлаж чадвал өөрийн үнэт зүйлээ хамгаалах болно. Зарим хүмүүс бага зэрэг сэтгэлийн зовуурийг мэдрэх болно. Тогтворгүй зангаас болгоомжил
Мэлхий: Шийдэмгий ажиллах цаг үе иржээ. Амжилт таны босгон дээр хүлээж байна. Гэхдээ шаардлагагүй зүйл бол дэмий үед эрсдэлтэй алхам хийх явдал юм. Цагаа олж зогсоохгүй бол ээдрээтэй нөхцөл байдалд орж мэднэ. Танд бусдад хэлээгүй нууц байдаг бол тэр асуудал үүсгэнэ.
Арслан: Зөв дэглэм барихад таарамжтай өдөр байна. Өмнө нь амьдралын буруу хэв маяг баримталдаг байснаас болж хууч өвчин хөдөлж мэднэ. Эрч хүчээ сайн сэргээж авахыг хичээ. Зөв хооллож эхэл. Зөв амьдрах хэвшил нь цаашид эрүүл явахын баталгаа болно. Энэ өдөр шинэ ажил эхлэхэд тохиромжгүй.
Охин: Албан ажилдаа амжилт гаргах гэж хэт чармайх хэрэггүй. Хувийн асуудлаа шийдвэрлэх, үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөхөд сайн. Энэ өдөр бүхий л үйл ажиллагаандаа сонор сэргэг хандах хэрэгтэй. Аливаа саад бэрхшээл бүхэн тийм ч муу үр дагавар авчрахгүйг санаарай.
Жинлүүр: Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа сайжруул. Өнөөдөр таны өгөөмөр сэтгэл, нээлттэй байдал ажил амьдралын бүхий л хүрээнд тус болно. Энэ өдөр үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн үзэхэд тохиромжтой. Найз нөхөдтэйгээ уулзах боломжийг бүү алдаарай.
Хилэнц: Ажил урагштай байна. Албан тушаал ахих болон ажил мэргэжлээ дээшлүүлэхэд таатай нөхцөл бүрдэнэ. Гэхдээ гэнэтийн үйл явдал таатай нөхцөл байдлыг эвдэнэ. Жижиг зүйлд ч хөнгөмсөг хандаж болохгүй. Зарим үйл явдал таныг биеэ илүү их дайчлахыг шаардана.
Нум: Найз нөхөдтэйгээ уулзах нь ойрын хугацаанд олсон хамгийн сайхан санаа байх болно. Мөн хийх гэж буй зүйлийнхээ талаар гэр бүлийнхээ гишүүдэд хэлэх хэрэгтэй. Энэ өдөр хүн бүр жижиг гэлтгүй бүх зүйлд хувь нэмрээ оруулах бөгөөд хайр болон гэр бүлийн сайхан аз жаргал танд мэдрэгдэх болно.
Матар: Сэтгэл санаа тавгүй байсан ч ажилдаа нямбай ханд. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсээс ихээхэн дэмжлэг ирж, ажил хэргийн үйл явцад таатай нөлөөлнө. Санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болно. Харин олсон мөнгөө хэмнэх үү үрэх үү гэсэн сонголт нүүр тулгарна. Бодит боломжоо сайн тооцоол.
Хумх: Энэ өдөр янз бүрийн эргэлзэх зүйл олон гарна. Аливаа сонголт муу байх нь амьдралд хор хөнөөл учруулна. Хэт эрчимтэй амьдрал таны эрүүл мэндэд ачаалал өгнө. Аль болох амар тайван байхыг хичээ. Замбараагүй хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг нь эрүүл мэндэд хортой тул амьдралын хэв маягаа өөрчил.
Загас: Гэр бүлийн хүрээнд үүсэх асуудал дээр тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Эрч хүчний түвшин тогтворгүй байх тул хамт олны үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй бай. Хэлэх үгээ сайн бодохгүй бол дараа нь санаа зовох болно. Од эрхсийн нөлөө тогтворгүй болж байгаа тул та сэтгэл санаагаа өөдрөг сайхан байлгахыг хичээ.
АДМИН








Нийгэм









