Dark Light
Нийгэм | 2025-02-17

АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭ “PEARSON” ХӨТӨЛБӨРӨӨР ҮЗНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 - 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-аас 6 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100% уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-аас 9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-аас 12 дугаар ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ. 

Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна.   Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч " IEDC- Pearson partner Mongolia" -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийлээ.

2300 англи хэлний багш бэлтгэсэн, хөтөлбөрийн шинэчлэлээр  мастер багшийн модуль цуврал сургалтаар багш нарыг нэмж бэлтгэх, хосолмол сургалтын заах арга зүйн сургалтыг зохион байгуулах, шинэ төгсөгчдийг чадавхжуулах, багш нарын түвшин тогтоох, ахиулах, бататгах сургалтуудад хамруулах ажээ. Учир нь тус байгууллагын судалгаагаар багш нарын 70-с дээш хувь нь англи хэлний дундаас доош түвшинтэй байна гэж гарчээ. Үүн дээр үндэслэн багш нарын хэлний түшинг сайжруулах сургалт, сурагчдын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг тус байгууллагатай хамтран хийхээр боллоо. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн тухайд “Pearson” хөтөлбөрт үндэслэн явуулахаар бодлого төлөвлөлтийг чиглүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00