Ж.Батзандан Бэтзандан болж, стратегийн ордын хувийг төрд авах тактикийн алхам боллоо. Хоолойгоо хүчлэн шахсан, хөмсгөө сүржин зангидсан, улс төрийн ахмад поп Ж.Батзандан ашигт малтмалын ордын 34-50 хувийг төрд авахад уяатай нохойн үүрэгтэйгээр төрд эргэн ирж байна. Ж.Батзандангийн зөвлөх, туслах, орлогч Г.Аюулгүйн аюултай хэрэг явдал ШИНЭ намаа тарааж буй ШИНЭ БЭТ-ийн хүзүүнд угласан төрийн төмөр гинж юм.

Г.Аюулгүйн “Азийн бамбар”, “Элит цамхаг” компани Хөгжлийн банкнаас 12 тэрбумын зээл авсан луу унжсан хэрэг аюултай. Г.Аюулгүйн 60 хувийг нь өмчилж байсан “Грийт Монгол транс” компани ачааны 379 машинаар “Эрдэнэставантолгой”-гоос нүүрс тээвэрлэх эрхийг өвөртөлсөн нь аюултай.


Хо Сун данжаадын өгсөн 14 хувийг голж дор хаяж 34 хувь нэхэж явсан Ж.Батзандан төрд 34 хувь авах БЭТзандан болсон нь хувь заяаны ёжлол, гашуун давхцал болж байна. Манжуурт хүзүүндээ хадаг тохон явж, хятадуудтай 50, 50 машин гаргаж, нүүрс зөөх тусгай зөвшөөрөлтэй хамтарсан компани байгуулах, улс төр, интертайнмент хийсээр яваад уул уурхайн бизнесээ хоцрох вий гэж явсан Ж.Батзандан БЭТзандан боллоо.
Ж.Батзанданг 4 нам солиогүй, гуравхан нам сольсон хүн. Иргэний хөдөлгөөний нам байгуулж, АН-д орж, засгийн газрыг нь унагаад ШИНЭ нам бүртгүүлсэн. Одоо ШИНЭ намыг алга болгоод хуучин АН-д эргэн ирж, БЭТ боллоо. Ж.Батзандан угаасаа улс төрийн БЭТ хүн юм. Ж.Батзандан ардчилсан Монгол улсад БНМАУ-ын үеийн актаар БЭТзандан боллоо.
АДМИН








Нийгэм









