Dark Light
Нийгэм | 2025-02-18

ТӨРИЙН НЭРИЙГ БАРЬСАН АЛБАН ХААГЧДЫГ ЦЭВЭРЛЭХИЙГ ШААРДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ болон иргэдээс мэдээлэл хийлээ.

"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-ын тэргүүн Н.Батцэцэг: Нэгдүгээрт, худалдаачид бид төрөөс юу ч гуйлгүй амьдралаа авч яваа. Гэтэл гадаадын сүлжээ дэлгүүр орж ирж төрийн эрх баригчидтай үгсэн хуйвалдаж худалдаа үйлчилгээ явуулж эхэлсэн. Бидний амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.  

Хоёрдугаарт, CU компанийн урилга зардлаар солонгос улсад аялаад ирсэн эрх бүхий төрийн албаны дарга нарт гомдол гарган АТГ-т шалгуулахаа албан ёсоор илэрхийлж байна. 

Төрийн нэрээр баяжих хүсэлтэй бузар хүмүүс өт хорхой шиг үржиж байгаа учраас энэ улс хөгжилгүй, ард иргэд нь ядуугийн туйлд хүрлээ. Иймд төрийн нэрийг барьж яваа албан хаагчдыг цэвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна. Монгол хүний хийж чадах бизнес, ажлыг гадныханд найр тавьж булааж өгч байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хуулийн хариуцлага тооцож, төрийн албанд нь дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29