Dark Light
Нийгэм | 2025-02-20

ГАЛ ТҮЙМРИЙН 53,4% ИРГЭНИЙ САНАМСАРГҮЙ ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4 хувь иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2 хувь цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4 хувь нь бусад шалтгаанаас үүдэн гарсан байна. 

Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5 хувь, ил задгай гал, үнс нурмаас 37,2 хувь, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6 хувь зэрэг шалтгаанууд ихэнх хувийг эзэлж байна. 

Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.

Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2 хувийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5 хувийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3 хувийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна. 

Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна. 

Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00