Dark Light
Нийгэм | 2025-02-21

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ИНДЕКСЭЭР 14 БАЙРААР АХИЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэлхийн тэргүүлэх брэнд үнэлгээний Brand Finance компаниас жил бүр гаргадаг Зөөлөн хүчний индекс (Soft Power Index)-ийн үзүүлэлтээр Монгол Улс энэ жил 14 байраар ахиж, 108-д жагслаа. 

Монгол Улсын талаар Brand Finace-ийн тайланд:  

"Хүмүүс ба үнэт зүйлс" (People & Values), 

"Соёл ба өв" (Culture & Heritage) гэсэн голлох үзүүлэлтээр Монгол Улс 21 байр ахисан 

Монгол Улсыг аялахад таатай аюулгүй, найдвартай орон гэж үнэлсэн байна. 

Үүн дотроо Монгол Улсын баялаг соёлын өв, Монголын үндэсний брэнд онцлох нөлөөлөл үзүүлж, аялал жуулчлалын өрсөлдөх чадвар нэмэгдсэн гэж дүгнэжээ. 

Brand Finance нь 193 улс орны зөөлөн хүчний индексийг 100 гаруй зах зээлийн 170,000 гаруй хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж үнэлдэг. 

Үүнд дараах гол хүчин зүйлсийг тооцдог:

 Брэндийн танигдалт, нэр хүнд

 Үнэт зүйлс, олон улсын харилцаа

 Тогтвортой хөгжил, худалдаа, эдийн засаг

 Ард иргэдийн зан төлөв, засаглалын хэлбэрийг харгалзан үзэж, тайлангаа боловсруулдаг байна.

Apple, NVIDIA зэрэг дэлхийд тэргүүлэх байгууллагуудын брэндийн үнэлгээг хийж, өрсөлдөх чадавхыг тодорхойлдог тус компани цаашид "Go Mongolia" үндэсний брэндийн эдийн засгийн үнэлгээг хийх талаар судалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00