Богдхан уулын дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтад хашигдах, зэрлэгшсэн нохойд бариулах, бэлчээрлэх талбай хумигдсантай холбоотой бэртэж гэмтэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
АМЬТАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД
- 6 дугаар зүйл. Амьтныг хамгаалах хэлбэр
- 6.1.3.амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах;
- 6.1.4.амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг хадгалах;
- 6.1.5.амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах;
- 6.1.6.амьтныг сэргээн нутагшуулах;
- 6.1.7.үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх;
- 6.1.8.биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- 6.1.9.өвчилсөн, гамшигт, аюулт үзэгдэлд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах чиглэлээр Хамгаалалтын захиргаа холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
Тэгвэл 2025 он гарснаар бэртэж гэмтсэн амьтны дуудлагаар 2 халиун буга, 1 бор гөрөөс, 3 тарваганд эмнэлзүйн анхны тусламжийг Хамгаалалтын захиргааны албан хаагчид үзүүлээд байна.
Цаашид Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор амьтан асран хамгаалах, эмнэлзүйн байр барих нэн чухал хэрэгцээтэй шаардлага байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүшийн аманд зэрлэгшсэн нохойнд бариулан, хөөгдөж, бэртсэн гөрөөсийг Байгаль хамгаалагч Б.Сансар, Э.Олзвой нар хамгаалалтад авч, асран хамгаалах арга хэмжээ аваад байна.