Dark Light
Нийгэм | 2025-11-22

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Манай орны Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11-16 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +1+6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23