Dark Light
Нийгэм | 2025-04-16

Л.ТӨР-ОД: БИДЭНД 100 ЖИЛД ГАНЦ Л ОЛДОХ БОЛОМЖ ОЛДСОН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одоос тодрууллаа.
-Үндэсний үйлдвэрлэгчидтэй танхимаас уулзалт хийсэн. Ямар санал санаачилгууд гарав?
-Үндэсний үйлдвэрлэгч дөрөвхөн салбар байна. Буудайн, өндөг, архи, шар айргийн салбарууд л бий. Эдгээр салбарын төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон. НӨАТ болон онцгой байдлын татварууд хэвээрээ үлдэж байгаа. Жишээ нь, өндөг үйлдвэрлэгчдэд өөрсдөө үйлдвэрлэх квотыг нь өгье гэж байгаа. Евроазийн орнууд манайд үйлдвэрлэдэг ундааг авъя гэж байна. Үүнд квот тогтоосон. Гаалийн тариф хэвээрээ үлдэнэ. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд гаалийн татвар монгол талаасаа 5 хувь байдаг. Евроазийн талаас 5-50 хувь хүртэл байгаа. Тиймээс энэ нь импортлогчдод ч ашигтай. Гурилан бүтээгдэхүүн хийх орцны 70 гаруй хувийг импортоор оруулж ирдэг. 90 хувийг нь ОХУ-аас оруулж ирж байна. Энэ нь ард иргэдийн гар дээр очихдоо өртөг нь хямдарч, багасаж очих том зураг харагдаж байгаа. Мах махан бүтээгдэхүүн, арьс шир, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлье гэж байгаа. Бидний тооцооллоор 50-250 хувь нэмэгдэх боломжтой. Гол асуудал нь сүүлийн 30 жилд гадаад худалдаа экспортыг дэмжих худалдааны санхүүжилт болон үйлдвэрлэлийн төслийн санхүүжилт байхгүй байсан юм байна. зөвхөн арилжааны банкнууд өндөр хүүтэй богино хугацаатай зээл өгдөг. Тэр нь хоёрхон төрөл. Эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж гэж. Зээл авахдаа манай үйлдвэрлэгчид тоног төхөөрөмж, үйлдвэрээ барьцаалчихдаг. Сар болгон зээлийн эргэн төлөлт хийдэг. Энэ тойргоос гарахын тулд бид Үндэсний танхимаас санхүүжилт санал болгосон. Хөгжлийн банкийг олон улсын адил эксим банкны чиг үүрэгтэй болгох. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк экспортод зориулсан ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр худалдааны санхүүжилт, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэн урт хугацааны маш бага хүүтэй зээл олгож, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллахыг санал оруулсан. Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 92 хувийг эзэлж байна. Бусад бүтээгдэхүүн ердөө 8-хан хувь. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр санхүүжилт хөрөнгө оруулалтын л асуудал байгаа юм. 
-Манай бүтээгдэхүүн олон лусын чанарт нийцэж өрсөлдөх чадамжтай юу?
-Орос Украины дайн, АНУ хятадын худалдааны тарифын дайн хэдийгээр хүндрэл авчирч европын холбооны хоригт Монгол Улс давхар орчхоод байгаа юм. Тиймээс Үндэсний танхимын зүгээс хамтарсан үйлдвэрүүдийг евроазийн гишүүн таван оронд байгуулъя. Гуравдагч хөрш буюу тухайлбал БНСУ манайд чөлөөт үйлдвэр бариад экспорт хийх боломжийг олгоё гэж байгаа. Бид гадаад худалдаа болон экспортыг дэмжинэ. Малчдын зүгээс түүхий эдийн экспортыг дэмжихийг санал оруулсан. Малын дайвар бүтээгдэхүүний хаягдаж байна. Үүнийг чинь махнаасаа өндөр үнээр ОХУ ч тэр, дундад азийн орнууд худалдан авъя гэж байгаа. Эргээд хамтарсан үйлдвэр баръя гэсэн санал тавьсан. Бидэнд 100 жилд ганц л олдох боломж олдсон. Үйлдвэр байгуулаад өгье гэсэн. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00