Шинэ коронавирусийн халдвараар оношлогдсон 91 настай өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хятадын Ичан хотын эмнэлгийн дарга Дү Дэбин танилцуулахдаа, өндөр настай өвчтөнг амжилттай эмчилж эмнэлгээс гаргалаа. Хамгийн чухал нь эрт оношлуулж, эрт эмчилгээ хийгдэж, олон талт хамтарсан эмчилгээнд хүрэх явдал юм. Мөн сэтгэл санааны дэмжлэг, нөхөн сэргээх удирдамж авах хэрэгтэй. Эрт оношлогдон, эрт эмчлүүлэн, нарийн бодлоготой, цогц эмчилгээ хийлгэвэл өвчний эдгэрэлтэд маш сайнаар нөлөөлж, нас баралтыг бууруулна гэжээ.
Энэ байдал нь коронавирусийн халдвар авсан өндөр настай хүмүүс эмчилгээ авах найдваргүй гэсэн айдсыг бага ч болов нимгэлэх үйл явдал юм. Тиймээс иргэд өөрийгөө хамгаалах дадал үйлтэй байж ариун цэврийг сахиж, өвчний ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл яаралтай эмнэлэгт хандаарай.