Ирландын холимог тулааны супер од Конор Мак Грегорын дараагийн боломжит өрсөлдөгчийн нэр тодорсон байна. Ирланд тулаанч Конор Диего Санчестай хүч үзэхийг хүсч байгаа гэнэ.
Диего Санчесийн хувьд хэдхэн хоногийн өмнө Бразилын тамирчин Мишель Перейратай тулалдан, ялалт байгуулсан билээ.
Конор Мак Грегорын хувь 2019 онд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдан аваргын бүсээ алдсанаас хойш албан бусаар зодог тайлаад байсантэрбээр сар хагасын өмнө дуулиан шуугиантайхан их спортдоо эргэн ирж, өрсөлдөгчөө хэдхэн секундын дотор буулган авсан билээ. Түүнээс хойш Ирланд тулаанчийн дараагийн өрсөлдөгч хэн байх тухай яриа тасраагүй байна.