Иргэн та тусгай хамгаалалттай газар нутагт зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу.
· Газар хагалах, мод, зэгс, шагшуурга, ховор эмийн ургамал, цэцэг түүж бэлтгэх зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхгүй байх;
· Ан амьтан агнах, барих үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх хөндөх, эвдэж сүйтгэхгүй байх;
· Батлагдсан аяллын маршрутын дагуу аялж өөр зам жим үүсгэхгүй байх;
· Зөвшөөрөгдсөн отоглох хоноглох бүсэд буудаллаж, буцахдаа үнс нурмыг гүйцэт унтарсан эсэхийг шалгаж, хог хаягдлаа зориулалтын хогийн цэгт хаях;
· Та аялах явцдаа хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах болон тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр гэрийн тэжээвэр амьтан болон галт зэвсэг авч явахгүй байхыг анхаарна уу.