Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ арга барил гэхээсээ илүүтэй хуучин хийж дадсан туршлагаараа ажлаа дуусгах юм бол амжилттай байна. Ямар ч ажил хийдэг байсан өөрт оногдсон ажлаа нэр төртэй, чанартай гүйцэтгэх нь чухал гэдгийг санаарай. Боломж нөхцөл нь бүрдээд цаг нь ирсэн бол хувийн амжилтаа үнэлүүлж, дүгнүүлэх болно. 

Үхэр: Олон янзын адал явдалтай учрах болно. Бүрхсэн ойлгомжгүй уур амьсгалд толгойгоо алдаж мэдэх бөгөөд гагцхүү сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй байх нь таны баталгаа болно. Таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд илүү илэн далангүй, халуун дулаан хувийн харилцаа үүсгэх хэрэгтэй. Санамсаргүй хүний санаандгүй үйлдэл таныг баярлуулна. 

Ихэр: Ямар ч нөхцөл байдалд худалдаа наймаа хийсэн өөртөө анхааралтай, хяналттай байж тооцоогоо сайтар шалгаж байхыг зөвлөж байна. Гадаад харилцаатай холбоотой ажилд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Хайртай хосууд ирээдүйн амьдралдаа зориулж чухал өөрчлөлт хийхээр зорьсон бол хойшлуулах хэрэггүй. Зарим хөрөнгө оруулалт танд үр ашигтай байх болно. 

Мэлхий: Худал амлалт, хууран мэхлэлтэд өртөж магадгүй. Амьдралд хэрэг болохгүй худал хов жив тархах магадлал өндөр байна. Санхүүгийн тогтвортой байдлаа алдахгүйн тулд хэтэрхий их зарлага гаргахгүй байхыг хичээ. Ажил хэргээ бүрэн цэгцэлж байж дараагийн хийх зүйлээ эхлэх хэрэгтэй. Аар саар зүйлд анхаарал хандуулалгүй, хийж буй зүйлдээ л сайн төвлөр. 

Арслан: Бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн шинэ яриа хэлэлцээр урагштай бус байх болно. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бодсоноосоо илүү цаг зориулах, тооцоолсноос илүү мөнгө зарцуулах хэрэгтэй байж магадгүй. Аливаа чухал шийдвэр гаргахдаа бусдын хүслээр бус өөрийн бодол санаа, итгэл үнэмшилд нийцүүлээрэй. 

Охин: Од эрхсийн байрлал хайр сэтгэл, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй байна. Шинэхэн хосууд бат бөх харилцааг тогтоож чадна. Бусдын сайхан саналд няхуур тооцоотой хандаж байж, хариу өг. Хэсэгтээ судалсан гээд тийм ч оройтохгүй тул яарах хэрэггүй. Зарим тохиолдолд зөөлөн зан, бусдад итгэх итгэлээс болж алдаанд хүрч болзошгүй. 

Жинлүүр: Урьд өмнөхөөсөө ч илүү азтай, хийморьтой байж мэднэ. Өмнө хийсэн ажил тань амжилттай болж бодсоноос илүү ашиг орлого олж магадгүй. Ойр дотнын хүмүүсээ баярлуулах зорилгоор ямар нэгэн зүйл хийхийг хүснэ. Бусдын амьдралыг өөрчлөх сайн үйлс хийхээр зориг шулуудаж магадгүй. 

Хилэнц: Гэнэтийн нөхцөл байдлаас болж та хийх гэж байснаа хойшлуулж магадгүй. Зарим тохиолдолд таны хэлсэн үг, үйлдэл найз нөхдөд тань маш их чухал байх тул хэний ч өмнө өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ санаа зовох, ичих хэрэггүй. Ялангуяа ажил хэргийн талбарт таны хэл яриа, үйл хөдлөл маш чухал байх болно. 

Нум: Мөнгө төгрөгтэй холбоотой ээдрээтэй асуудал байгаа бол яг одоо түүнийгээ зохицуулахад тохиромжтой. Хувийн ажил хэрэгт гаргасан шийдвэр удахгүй амжилт ололтыг мэдэрнэ гэдгийг од эрхэс сануулж байна. Хайр сэтгэлийн холбоо харилцан тэнцвэртэй, эвтэй найртай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэхдээ гэнэтийн учралд тэгтэл толгойгоо мэдүүлэх хэрэггүй байх. 

Матар: Ямар нэг тэмдэглэлт үйл явдалд уригдаж магадгүй. Таны хамгийн ойр дотнын хүний хувьд чухал мөч байж мэднэ. Бүтээлч, идэвхтэй зан байдлыг од эрхэс ивээх бөгөөд энэ өдөр хязгаарлагдмал хүрээлэлд өөрийн ололт амжилтаа дүгнүүлж магадгүй. Гэнэтийн бэлэг, урмын үгээр дүүрэн үе байна. 

Хумх: Ойр дотнын хүнд тань ажил амьдралын асуудал гарч багагүй сандаргана. Гэвч цаг алдалгүй арга хэмжээ авах юм бол удахгүй байдал хэвийн болно. Сэтгэл санааны байдал доогуур байх нь эргэн тойрныхонд тань муугаар нөлөөлөхөд хүргэнэ. Мөн хэт идэвхтэй эрсдэлтэй үйл хөдлөл нь таныг туйлдуулж мэднэ. 

Загас: Найз нөхдийн харилцаа хэн нэгний нөлөөнөөс болж сэвтэж, хөндийрч магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд учир нь аяндаа олдох л болно. Таны эргэн тойронд олон үйл явдал тохиох ч хамгийн их дуулиан шуугиан хараахан өрнөөгүй байж магадгүй. Хийх үйлдлээс цаашид гарах үр дагаврыг нь тооцоолохгүйгээр чухал шийдвэр гаргах хэрэггүй. 

Таны сурталчилгаа