Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг … тоот хаягт бусдад хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад О.Э гэгч нь О.О- той архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, мэсээр О-н биеийн тодорхой хэсэгт зүсэж гэмтэл учруулсан. Одоогийн байдлаар О-д эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна.