Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт “Амжийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 129 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар хүлээн авч Хилийн 0243 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж 7 сарын 6-ны өдрийн 06:09 цагт түймрийг цурманд оруулж мөн өдрийн 18:10 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 0.5 га талбай өртөж шатсан.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 17:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг 7 сарын 6-ны өдрийн 18:30 цагт цурамд оруулсан ба бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай өртөж шатсан байна.