Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2020.07.07-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон дагалдах хуулийн төслүүдийнхээ анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж 14 яам, нийт 17 сайдтай байхаар тусгасан аж. Үүнд:

Ерөнхий чиг үүргийн:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалахын яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яамыг тус тус байгуулахаар боллоо.

Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар хуульд тусгасан байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны Анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ийн баталлаа. 

 

Таны сурталчилгаа