ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлөөс ирсэн 300 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Дархан-уул аймагт тусгаарлалтад байгаа 148 хүнд мөн коронавирус илрээгүй.
07-р сарын 06-нд 85 хүн Алтанбулаг боомтоор орж ирсэн Орхон аймагт тусгаарлагдсан" гэлээ.