Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т/ иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 7-ны өдрийн 07:23 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 15 км зам туулан 07:52 цагт очиж 3 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Т /42 настай, эрэгтэй/ өртөж түлэгдсэн тул аймгийн Яаралтай Тусламжийн Тасагт хүргэж, О /47 настай, эмэгтэй/, Т /15 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.