Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 05-ны өдрийн 17:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж 7 сарын 7-ны өдрийн 08:30 цагт унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Рашаантын дааган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс хойд зүгт 100 км, Хилийн 0286 дугаар ангиас зүүн хойд зүгт 250 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 6-ны өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч  орон нутгийн иргэд хамтран ажиллаж 7 сарын 7-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулсан байна. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сайдын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 7-ны өдрийн 17:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч  Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран ойн түймрийг унтраахаар ажиллаж 7 сарын 8-ны өдрийн 03:45 цагт цурамд оруулсан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Сарын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 100 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км-т, Орхон аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 7-ны өдрийн 15:30 цагт  Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:40 цагт унтраасан. Уг түймэрт 1 га ойн талбай шатсан тухай мэдээллийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа