Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүн сайд нараа танилцууллаа. Эрүүл мэндийн сайдаар Д.Цогтбаатарыг томилно гэсэн таамаг байсан бол Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханыг томилж буйгаа танилцууллаа. 

Тэрбээр анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ. Өмнө нь ГССҮТ-ийн Ерөнхий захирлын албыг нэр хүндтэй хашсан бол 2019  оноос эхлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байна. 

Таны сурталчилгаа