Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байнгын хороодын дарга нарыг тодруулж, УИХ-д танилуулах юм байна. Нэг үгээр хэлбэл, УИХ байнгын хороодын дарга нараа томилоод анхдугаар чуулганы хаах аж.
Байнгын хороодын дарга нарыг өнөөдөр албан ёсоор тодруулах ч дарга болохоор горилогчид олон байгаа аж. Гэхдээ ямар хүмүүсийг байнгын хорооны даргаар томилох улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг гаргана. Уг нь байнгын хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүдийн дотроос олонхийн саналаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх хуультай. Мөн Байнгын хорооны хуралдаан дээр ил санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Байнгын хорооны даргаар сонгох тухай тогтоол батлагдсанд тооцох юм.