УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. Энэ үеэр 2020 оны долоодугаар сарын 15-ныг хүртэл сунгасан өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах, эсэх талаар: "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэхээр тогтсон. Эцсийн шийдвэрийг шинэ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ" гэв.
Гадаадад саатсан монголчууд хилээ нээж, монголчуудаа татаж авах шаардлагыг ЗГ, УОК-т тавьж байна. Гэвч гаднын улс орнуудад халдварын хоёр дахь давлагаа гарч, халдвар нэмэгдэж буй учир хилээ нээх боломжгүй байна.
Долоодугаар сард гадаадаас 3000 иргэн татан авна. Улсын хэмжээнд 2400-2600 тусгаарлах байр бий. Гадаадаас иргэдээ авчраад тусгаарлах байр хүрэлцээгүй байна. Шадар сайд маргаашнаас эхлэн УОК-ын Шуурхай штаб болон зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 3-р сард гадаадад байгаа 5600 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн бол өнөөдрийн байдлаар 50 гаруй орноос 9884 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байна гэлээ.