Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллагын оны тэргүүний прокурорын газарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2020.07.08/ Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар болон Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга нар оролцлоо.

Ажлын чанар, үр дүн, мэдээ тайланд хийсэн дүн шинжилгээгээр тэргүүний прокурорын газараар шалгарсан Нийслэлийн Багануур дүүрэг, Өвөрхангай, Говь-Алтай, Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокуроруудад Улсын Ерөнхий прокурорын батламж, цом, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Мөн эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд нарыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүний прокурорын газрын хамт олонд болон эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа прокуроруудад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Таны сурталчилгаа