БНСУ-д нутаг нэгт монгол дөрвөн залууд зодуулж Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан 26 настай Г дөрөв хоногийн турш ухаан оролгүй байсаар өнөөдөр /2020.07.09/ үдээс хойш нас барсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулаад байгаа ба хэрэгт холбогдсон бусад гурван монгол залууг тэднийг уг гэмт хэрэгт харьцангуй бага оролцоотой хэмээн үзсэн учир хорьж саатуулах шаардлагагүй гэж үзжээ. Уг хэргийг хариуцсан цагдаа нар Үндэсний шүүх эмнэлгийн байгууллагад хандан, задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шинжилгээний үр дүнд үндэслэн мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: YONHAP