Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 2020.07.09-ний оройн 18 цагийн орчимд орон нутгийн замд нэг автомашин онхолдож 7 хүн амь насаа алдсан ноцтой осол гарсан байна.  Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Toyota Alphard маркийн автомашин замаас гарч онхолдсоноор долоон зорчигч амь насаа алдсан байна. 

Аадар бороо ихээр орж орон нутгийн замаар зорчиход хүндрэлтэй байгаа энэ цагт анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож хурдаа тохируулж, аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангаж, хамт яваа дотны хүмүүстээ аюул занал учруулахгүй зорчихыг анхааруулж байна. 

 

Таны сурталчилгаа