Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр байгуулагдаж, өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх", цаг үеийн яаралтай асуудлын танилцуулга, Хятад жолооч нүүрсний тээвэрлэлтэд оролцох эсэх талаарх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан бөгөөд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэхээр болсон байна.