Цаг үеийн мэдээ

АН-ын даргын сунгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдахаар төлөвлөгдсөн байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Хойшлогдсон шалтгааныг  АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэсэн үндэслэлтэй өргөдөл гишүүдээс ирсэн. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг гарсан хэмээн тайлбарлаж байна. 

Мөн ирэх наймдугаар сарын 23-ны өдөр товлоод байсан Их хурлаа ч гэсэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

 

Таны сурталчилгаа