Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 км-т байрлах /49.43N 105.75E/ 12 дугаар багийн “Хавцал” гэх газар шөнийн 00:14 цагт 3.8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 00:22 цагт цахим шуудангаар явуулжээ. Тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа