Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Сугийн цогцос өнгөрсөн шөнө уулнаас олдсоныг тус улсын цагдаагийн газар мэдээлжээ. Пүрэв гарагт хотын захирагчийн охин аавыгаа сураггүй алга болсон талаар цагдаад мэдэгдсэн байна. Захирагчийн цогцос Сөүлийн хойд талын Бугак уулнаас олдсон байна.
Тэгвэл өнөөдөр  Пак захирагчийн гэрээслэлийг нийтэд дэлгэжээ.

"Бүх хүмүүсээс уучлал хүсье. Миний амьдралд хамтдаа байсан бүх хүмүүст баярлалаа. Зовлонгоос өөр юм өгч чадаагүй гэр бүлийхэн минь өршөөгөөрэй. Чандарлаад эцэг эхийн минь булшин дээр цацаарай. Бүгдээрээ баяртай"

Таны сурталчилгаа