Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Арсай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан Бүрэнтогтох сумын харьяат иргэн Л /57 настай, эрэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /56 настай, эмэгтэй/ нар “Пажеро” загварын суудлын автомашинтай “Арсайн” гол гаталж яваад урсаж, автомашинтайгаа голын дунд хэсэгт суусан тухай дуудлагыг 8 сарын 30-ны өдрийн 20:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч мөн өдрийн 22:05 цагт тухайн газар руу хөдөлсөн байна.