ЦУОШГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Ахмед Алиев-аас ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөв байдлыг тодрууллаа.
Өдрийн мэнд. Ирэх есдүгээр сарын агаарын температурын төлөв байдлыг тодруулж өгөөч?
- Өдрийн мэнд. Олон жилийн дунджаар агаарын температур нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-6 градусын дулаан бусад нутгаар 13-18 градусын дулаан, хур тунадасны хувьд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр 30-35мм баруун болон говийн аймгуудийн ихэнхи нутгаар 5-15мм бусад нутгаар 15-20мм байдаг. Энэ жилийн хувьд ирэх есдүгээр сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр буюу Алтай, Говийн бүс нутгаар өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр градусын температураар дулаан бол бусад нутгаар агаарын хэм дундаж хэвийн байх төлөвтэй байна. Нутгийн зүүн өмнөд хэсэг буюу Дорноговийн эхэн, Өмнөговийн зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн өмнөд хэсэгт хур тунадас дундаж байх төлөвтэй. Есдүгээр сард газар тариалангийн бүсд нөлөөлж болохуйц зүйл бол цочир хүйтрэл юм. Зүүн аймгуудаар есдүгээр сарын нэгнээс хоёрны хооронд хур тунадас орох ба гурванаас наймны хооронд нойтон цас орох төлөвтэй. Нэгдүгээр арван хоног буюу ирэх сарын эхэн өдрүүдээр зарим нутгуудаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Энэ жилийн есдүгээр сарын агаарын хэм өмнөх жилүүдтэй харьцуулахад хэвийн төлөвтэй байх уу?
- Өмнө жилийн есдүгээр сар агаарын температурын хувьд хамгийн дулаан, ихэнхи аймгуудаар хур тунадас бага байсан бол ирэх есөн сар харьцангуй сэрүүн, нутгийн зүүн хэсгээр хур тунадас их, бусад хэсгээр дундаж орох төлөвтэй байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.
Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсэе.