Цаг үеийн мэдээ

11.00 цагт ЭМЯ-наас “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ цахимаар хийнэ. 

11.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 458682

11.00 цагт Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифын талаар мэдээлнэ.

11.40 цагт Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. 

12.10 цагт Офицеруудын ордонд хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн бичсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номын 2 дахь хэвлэлийн нээлт болно.

14.00 цагт ШӨХТГ-т МСНЭ ШӨХТГ хамтран Хэвлэл мэдээллийн орчинд орон нутгийн сонгуулийн үеэр мөрдөх хууль эрхзүйн зохицуулалтын талаар зөвлөмж хэлэлцүүлэг зохион байгуулна. Холбогдох утас: 90106600. 94111727.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ОХУ-ын “Россотруднчество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан “Дэлхийн II дайны төгсгөл: Монгол Улсын оролцоо” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болно. Утас: 458682

15.00-18.00 цагт "Соёлын цаг" хөтөлбөрийн үйл ажиллагаа нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болно.