Цаг үеийн мэдээ

Хот хоорондын тээврийн хэрэгслүүдэд түр зогсолт хийн аюулгүй байдлаа хангах цэг зайлшгүй хэрэгтэй байгаатай холбогдуулан Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын баг Цагаан даваанд ажиллаж, замын нөхцөл байдалтай танилцжээ. Улмаар давааны урд болон ард талд 50м урт, 7м өргөнтэй тээврийн хэрэгслийн түр амрах цэгийг байгуулах газрын байршлыг газар дээр нь тогтоож, зогсоол байгуулах зардлыг шийдвэрлэсэн байна. Түр амрах цэгийг 9-р сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Цагаан давааны нийт урт нь 9.6 км байдаг байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/ 

 

 

Таны сурталчилгаа