Цаг үеийн мэдээ

2020.09.03 ПҮРЭВ ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын нэг цагаан хөх луу өдөр 

Үс засуулбал : Өвчин ирнэ

Наран ургах, шингэх : 06.13 - 19.30

Барилдлага : Хүчин төгсөх

Шүтэн барилдлага : Хурьцахуй 

Суудал : Шороо

Аргын тооллын 9 дугаар сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 16, Шувуун хушуут одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн  наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөө хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.