Цаг үеийн мэдээ

1. “Cannibal Holocaust” (1980) 

Хориглосон орнууд: Шинэ Зеланд / Норвеги / Исланд / Турк

The Green Inferno review – gleefully offensive cannibal torture-off | Film  | The Guardian

Амазон мөрний орчимд нутаглаж байсан хүн идэшт омгуудын тухай бодит түүхийг өгүүлдэг гэлцдэг энэхүү киног Италийн кино найруулагч Ругеро Деодато бүтээжээ. Тэрээр энэхүү киног найруулсныхаа төлөө хоригдож явсан үе саяхан бөгөөд энэ нь зураг авалтын үеэр зарим жүжигчид камерийн өмнө жинхнээсээ нас барсан гэсэн цуу ярианаас үүдэж байжээ. Дээр дурьдсан орнуудаас гадна Шри Ланк, Өмнөд Африк, Филиппин, Морокко, Кувейт, Иран, Грек, Финлянд, Бутан зэрэг улсад одоо ч “жигшүүртэй” хэмээн үзэж гаргахыг хатуу хориглодог.

 

2. “The Texas Chainsaw Massacre” (1974)

 Хориглосон орнууд: Герман / Норвеги / Сингапур / Швед / Ирланд / Бразил / Финлянд 

A Double Date With Leatherface – Texas Monthly

“The Texas Chainsaw Massacre” бол хүний махан идэшт гэр бүл болон тэдний идэш болсон хохирогчдын тухай өгүүлэх ээлжит нэгэн дэлгэцийн “садист” бүтээл билээ. Кино ертөнцийн мэдээ мэдээллийн “Total Film” сэтгүүлээс кино ертөнцийн түүхэн дэх хамгийн шилдэг аймшгийн киногоор нэрлэсэн эл киноны зураг авалтыг Техаст байдаг фермийн нэгэн байшинд хийж байсан бөгөөд энэхүү байшин нь өдгөө ресторан болжээ. Киног $300.000 орчим ам.долларын санхүүжилтээр бүтээж $30.859.000 ам.долларын ашиг олсон байна.

 

3. “Saw VI” (2009) 

Хориглосон орнууд: Украйн / Тайланд / Испани

SAW VI: Back To Basics Leads To Redemption | Film Inquiry

Кино шүүмжлэгчдээс харьцангуй доогуур үнэлгээг авч байсан хэдий ч “Box Office”-ийн зах зээлд ашиг орлогоороо дээгүүрт бичигдэж олны сонирхлыг багагүй татаж байсан “Saw” цувралыг та бид мэдэх билээ. Өдгөө 7 цувралаар үзэгчдийн хүртээл болсон киноны 2009 онд гарсан “Saw VI” хувилбарыг дэлхийн цөөнгүй оронд дэлгэцнээ гаргахыг хоригложээ. Зарим хүмүүсийн ярьдгаар аймшгийн төрөл жанрын кинонуудаас харьцангуй бага тамлан зовоолт хийгээд хүчирхийлэл гаргадаг гэж үздэг ч эдгээр орнуудад харин ч эсрэгээрээ үндэстэн даяараа үзэхийг хоригложээ.

4. “A Serbian Film” (2010) 

Хориглосон орнууд: Норвеги / Испани / Финлянд / Бразил 

A Serbian Film (2010) — The Movie Database (TMDb)

Энэ бол бүх цаг үеийн хамгийн их сенсаци дэгдээсэн Сербийн кино бөгөөд найруулагч Серджан Спесожовечийн бүтээсэн онцлох бүтээлийн нэг аж. Дээр дурьдсан орнуудаас гадна Сингапур, Австрали, Шинэ Зеланд болон Малайз зэрэг орнуудад гаргахыг хориглосон бөгөөд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрцгий доромжлолыг ил задгайгаар гаргасан хэмээн хориглосон байна. Кинонд нас ахиж яваа “порно” од залуугийн тухай гарах ба тэрээр карьерийнхаа турш дахь хамгийн сүүлчийн кинондоо тоглохоор шийдсэн нь ийм нэгэн жигшмээр явдлаар дүүрэн бүтээл байх ажээ.

5. “A Clockwork Orange” (1971) 

Хориглосон орнууд: Ирланд / Сингапур / Өмнөд Солонгос

A Clockwork Orange (1971) News, Reviews and Features | Film at The Digital  Fix

Киног Америкийн нэрт найруулагч Стэнли Кубрик (1928 – 1999) найруулсан бөгөөд тэрээр зохиолынхоо санааг Английн зохиолч Энтони Бөржесийн “A Clockwork Orange” (1962) романаас сэдэвлэжээ. Харгис гэмт бүлэглэлийнхний тухай өгүүлэх “A Clockwork Orange” киног Сингапурт гаргахыг хориглож байсан бол Өмнөд Солонгос, Сингапурт дэлгэцнээ гаргахыг зөвшөөрөх болсон байна.

 

Таны сурталчилгаа