Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн авто замын газар,Газрын алба зэрэг байгууллагуудын удирдлагуудтай яг одоо уулзаж байна. Уулзалтаар нийслэлийн өмнө тулгамдаж байгаа авто замын түгжрэл, нийтийн эзэмшлийн газар дээр хашаагаа тулгаж бариад явган хүний зам,талбайгүй болж байгаа зэрэг иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал солилцож байна. Статистик мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд 602 мянган авто машин бүртгэлтэй аж.