УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байх үед 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох тухай A/505 тоот албанаас 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 01-06/4108 тоот мэдэгдлийг “Нар-Мон” ХХК хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус ХХК нь дүүргийн газрын албанд жил бүр газрын төлбөрөө төлж, ямар ч өр төлбөргүй ирсэн боловч газрын төлбөрийн нэхэмжлэл ирүүлэхгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хувийн хэвшлийн газрыг төрийн өмч болгох гэж оролдож байгааг илэрхийлэв.
Эдгээр шийдвэрүүдийг "Нар-Мон" компани эсэргүүцэж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна.
Тус компани нь Баян зүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй зам орчмын газрыг Дүүргийн Засаг даргын 2011 оны 12-р сарын 30-ны өдрийн 576 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн A/1177 тоот захирамжийн дагуу эзэмшиж үйлдвэрлэл агуулахын зориулалтаар ашиглаж ирсэн ажээ.