10.00 цагт МҮХАҮТ-д Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Монголын банкны холбооны байранд "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044
11.00 цагт “Скай плаза” төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна. Утас: 99773800. 99101315, 88008516
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 99089842
12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 99114116
14.00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.
14.30 цагт НҮБ-ын төв байранд ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна. Утас: 70105652