Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хэсгээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.