10.00 цагт ГХЯ-нд Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлнэ. Утас: 99193594
10.00 цагт Төрийн ордны баруун талд иргэн Г.Хажидмаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүрт 1 сая төгрөг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.
10.30 цагт ҮСХ-ноос 2020 оны эхний 8 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.
11.00 цагт ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэд Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 94921228
12.00 цагт Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар болон харъяа байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99153766, 91965599