Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн “Гүнзгий худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 133 км-т, Ө-46054’00”, У-106055’12”/ 9 сарын 14-ний өдрийн 13:32 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:46 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Амармэндээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.

Таны сурталчилгаа