Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчилж эхэлнэ.

“Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах, цаг хугацаа зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу. 

Таны сурталчилгаа