Цаг үеийн мэдээ

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 21-ний 20 цагаас 09 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

       23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Таны сурталчилгаа