Цаг үеийн мэдээ

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, сүүлийн давхарга буюу өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хаагаад байна.

Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна.

”Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ. 

✅09 -р сарын 23-25-ны хооронд Налайх Чойрын  уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэлх авто замыг хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу  явах чиглэлийн урсгалыг хааж,  эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.

✅09-р сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.

✅09-р сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.

✅10-р сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.

✅10-р сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. 

Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжлүүлэн хийнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

 

Таны сурталчилгаа