Цаг үеийн мэдээ

Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын гурван хөх хөх нохой өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 06.47 - 18.38

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 9 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Тооно одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 06 цаг 47 минутанд мандаж 18 цаг 38 минутанд жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчилж авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа