Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр l, II, III ангиллын 34 ХК-ийн 67.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 353 мянга 818 хувьцаа арилжлаа. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
"Тээвэр дархан" болон "Баянгол зочид буудал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" болон "Хөвсгөл алтан дуулга" ХК-ий хувьцаа хамгийн их уналттай байсан юм. "TOP 20" индекс 0.62 хувиар буурч 17459.55 нэгжид хүрч зах зээлийн үнэлгээ 2,596,455,080,675.85 төгрөг болсон байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж