Цаг үеийн мэдээ

"Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад зориулсан "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх" сургалт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд гурван өдөр үргэлжилж, суралцсан алба хаагч нарт гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болов.

Алба хаагч нарт гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б. Батсуурь, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцлоо.

Энэхүү сургалтад хамрагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа  алба, байгууллагуудын сургалт хариуцсан алба хаагчдын хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан цагдаагийн байгууллагад хүний эрхийн  боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах ач холбогдолтой юм.

Мөн "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага", "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь", "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл",  "Хүүхдийн эрх хамгаалал", "Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх" зэрэг 10 гаруй сэдвээр Хүний Эрхийн  Үндэсний Комиссын референт, ахлах, удирдлагуудын төлөөллүүд хичээл заасан байна.

 

Таны сурталчилгаа