УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ. Тэрбээр "УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган завсарласны дараа тойргууддаа ажилласан. Гишүүд тойрогтоо ажилласантай холбоотойгоор орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Шадар сайдын мэдээллийг сонсохоор болсон" гэв.