ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцох юм.
Тус шалгалтаар МУ-ыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлана.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу бидний хэлж сурснаар "Саарал жагсаалт"-аас Монгол Улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт өнөөдөр өглөөнөөс албан ёсоор эхэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ, гааль татварын байгууллагын удирдлагууд оролцож байна. Монгол Улс саарал жагсаалтаас гарах болтугай. УИХ-ын чуулганы нээлтэнд оролцож чадсангүй" гэжээ.