Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын долоон улаан шарагчин туулай өдөр
Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 06.54 - 18.28
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий
Аргын тооллын 10 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 06 цаг 54 минутанд мандаж 18 цаг 28 минутанд жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цааз гаргах, хэрэглэх, батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморын дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.